Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад 160 сая тонноор нүүрсний хэрэглээгээ бууруулна

2015-2020 онд Хятад улс эрчим хүчний салбартаа нүүрс шатаах үйлдвэрлэлийг бууруулж, нар, салхи, ус болон цөмийн гэсэн экологийн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, ирэх 5 жилийн хугацаанд эрчим хүчинд ашиглах нүүрсний хэрэглээгээ 160 сая тонноор бууруулах гэж байгаа тухай тус улсын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамнаас мэдээлжээ. Өнөөгийн байдлаар Хятадын нийт эрчим хүчний 66%-ийг нүүрснээс үйлдвэрлэж байгаа юм. Тус улсын Засгийн газраас 2020 он гэхэд ашигт малтмалын бус эх үүсвэрийн эрчим хүчний хэрэглээг 15%-иар, 2030 онд 20%-иар тус тус нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2014 онд нийт 3.87 тэрбум тонн нүүрс олборлосон нь өмнөх онтой харьцуулахад 2.5%-иар буурсан үзүүлэлт аж. Мөн онд 291.2 сая тонн нүүрс импортолж 2013 оныхоос 2.9%-иар буурчээ.

Э.Од