Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Vale компани Симандоу орд дахь хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрөөсөө татгалзлаа

Бразилийн Vale компани Гвинейн төмрийн хүдрийн Симандоу орд дахь төслийн   хамтарсан компанийн хувь эзэмшлээ BSG Resources компанид шилжүүлжээ. Ингэснээр Vale нь дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том ордын төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрөөс татгалзаж байгаа юм.

Бразилийн Vale болон Израилийн BSG Resources компаниуд нь Симандоу ордын зүүн хэсэгт олборлолт явуулах төслийг хэрэгжүүлэхээр хамтарсан компани байгуулсан билээ. Vale компанийн зүгээс уг төсөлд нийт 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад буй. Гэвч Гвинейн Засгийн газар 2014 оны дөрөвдүгээр сард хамтарсан компанийн эзэмшилд байсан Симандоу ордын зүүн хэсгийг ашиглах лицензийг хураан авсан юм.

Тиймээс хамтарсан компани орд газарт оруулсан хөрөнгө оруулалт болоод нөхөн төлбөрөө нэхэмжлэн Гвинейн Засгийн газрыг олон улсын шүүхэд өгчээ. Харин Гвинейн Засгийн газрын хувьд Симандоу ордын зүүн хэсэгт дахин олон улсын тендер зарлаад байгаа юм. Симандоу орд нь төмрийн хүдрийн 2.4 тэрбум тонн нөөцтэй бөгөөд эл ордын баруун хэсгийг ашиглах лицензийг Канадын “Рио Тинто” компани эзэмшиж байгаа билээ.

Э.Од