Outotec нь өндөр үр ашигтай технологийн шийдэл болоод нүүрс бэлтгэх бүх үе шатны үйлчилгээг боловсруулж, загварчлан хүргэдэг.
Нарийн нүүрс олборлох, хаягдал усгүйжүүлэхээс авахуулан ашиглалтын болон засварын үйлчилгээнд оруулж буй бидний шийдэл нь нүүрсийг илүү сайн, илүү үр ашигтай боловсруулах, усгүйжүүлэх аргачлалыг шийдвэрлэхэд зориулагдан бүтээгдсэн юм. Бидний шийдлүүд нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ашиг орлогыг сайжруулах болон байгаль орчинд үзүүлж буй нөлөөг бууруулах зорилгоор боловсруулалтын процессыг оновчтой болгох, технологийг боловсронгуй болгон сайжруулахад тусладаг.
Ашигтай талууд
• Өндөр бүтээмж, бүтээгдэхүүний сайжруулсан чанар
• Үйл ажиллагааны болон бүх шатны боловсруулалтын бага зардал
• Ус ашиглалт болон дахин ашиглалт
• Аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд болон байгаль орчны хэрэгжилт дээшлэх
• Хаягдал болон хадгалалтын зардлыг бууруулах
ЗӨВ ШИЙДЛИЙГ ОЛОХ НЬ
Outotec нь ус шавхах нарийвчилсан туршилтын үйлчилгээг санал болгож танд тулгараад буй боловсруулалтын шийдлийг олж өгнө. Туршилтыг манай байгууламжууд дээр эсвэл танай төслийн талбай дээр гүйцэтгэх боломжтой. Хийгдэх туршилтууд нь технологийн сонголт болон тоног төхөөрөмжийн овор хэмжээ зэрэг шаардлагатай боловсруулалтын үндсэн үзүүлэлтүүдийг анхаарч үзсэн таны бизнесийн хамгийн оновчтой шийдлийг тодорхойлж өгнө.
Хүчирхэг технологийг Таны гартХөвүүлэн баяжуулах технологиOutotec-ийн нүүрс хөвүүлэн баяжуулах технологи нь өндөр технологийг ашиглан үнс багатай бүтээгдэхүүнийг өндөр бүтээмжтэйгээр үйлдвэрлэдэг. Төрөл бүрийн бүтэцтэй материалыг боловсруулах найдвартай чанар болон чадварын үр дүнд камеруудыг ажиллуулахад шаардлагатай нөөцийн хэмжээг бууруулж нэг тонн нүүрсийг боловсруулах зардлыг харьцангуй хэмнэж өгдөг.
Outotec-ийн хөвүүлэн баяжуулах камернууд нь ашиглахад хялбар байхаар бүтээгдсэн. Зуурмагт өртөх эд ангиудын тоог цөөлөхийн сацуу эд ангиудын засвар үйлчилгээ, сэлбэгийг хялбар солих урьд өмнө байгаагүй ухаалаг шийдлийн ачаар бид ийм үр дүнд хүрсэн билээ. Дээд зэргийн холих технологи гэдэг нь илүү бага хурдаар ажиллуулахын зэрэгцээ сэлбэг хэрэгслийн ашиглалтын хугацааг илүү уртасгасан гэсэн үг юм. Ингэснээр үйлдвэрлэлийн гарцыг дээшлүүлж, засвар үйлчилгээний зардлыг бууруулах боломжтой болсон.
Шинэтгэн сайжруулсан камерын дизайн болон амсар болон гадаргуугийн талбайн угсралтыг тохируулах замаар гарцыг нэмэгдүүлж, үнс багатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Ашиглаж болох хамгийн бага хэмжээтэй урвалжийн тусламжтайгаар үйлдвэрлэлийг явуулах ба үүний үр дүнд бүтээгдэхүүний боловсруулалтын асуудлуудыг багасгахын зэрэгцээ усыг цэвэршүүлэх хэрэгцээг бууруулдаг.
Танай хөвүүлэн баяжуулах камеруудад олон янзын шийдлийг цогцлуулснаар та хамгийн асуудалтай гэгдэх нүүрсийг ч гэсэн боловсруулж чадна. Бид зөвхөн таны хэрэгцээ шаардлагад нийцсэн дэвшилтэт автоматчлал, хөөс угаалт болон хөөсний хаягдлыг тооцсон хувилбар бүхий шийдлийг сонгож өгнө. Ингэснээр бид таны нүүрсний хөвүүлэн баяжуулах боловсруулалтын хэрэгцээнд зориулан техникийн шилдэг шийдлийг өгөхөөс гадна боловсруулалтын зардлыг тань хэмнэх болно.
Та одоо байгаа боловсруулалтын процессоо оновчтой болгож тогтворжуулахыг хүсч байгаа бол Outotec-ийн ухаалаг тоноглолыг хөвүүлэн баяжуулах камерт суурилуулснаар Outotec-ийн эсвэл өөр үйлдвэрлэгчийн камер эсэхээс үл хамааран баталгаатай, найдвартай мэдээлэл авахаас гадна процессыг хянаж чадна.
FrothSense™ дүрсжүүлэгч хурд, чиглэл, хөөсний хэмжээ болон тогтворжуулалтын талаарх тухайн цаг үеийн мэдээллийг шууд хяналтын өрөө рүү дамжуулна.
Гүйцэтгэл ба найдвартай байдалӨтгөрүүлэх технологи
Манай хэрэглэгчид хаягдал хадгалах, хамгийн их усыг гаргаж авч, өөрсдийн хаягдал хадгалах байгууламжийн ашиглалтын талбайг хамгийн бага хэмжээнд байлгах таатай нөхцлийг эдлэх Outotec-ийн зуурмаг өтгөрүүлэгч баталгаат технологийг ашигладаг. Outotec-ийн дээд зэргийн гүйцэтгэл болон найдвартай байдлын батлагдсан нэр хүнд биднийг нүүрсний салбарын өтгөрүүлэлтийн шийдлийн загварчлал, угсралт болон ханган нийлүүлэлтээрээ зах зээлд тэргүүлэгч болгосон юм. Бид мөн хусуурын загварчлал, удирдлага болон хяналтын стратеги зэрэг өтгөрүүлэх технологийн шинэ нээлтүүдийг боловсруулж гаргасан билээ.
Олон үе давхаргаас боловсруулалтанд орж ирж байгаа нүүрс болон хэлбэлзэлтэй боловсруулалтын түвшин зэрэг нь манай үйлчлүүлэгчдийн нүүр тулдаг олон асуудлуудын нэг юм. Бидний патентласан Vane Feedwell™ технологи шинэ төслүүдийн полимерын ашиглалтыг хамгийн бага хэмжээнд байлгах, усгүйжүүлэх ажиллагааг дээд хэмжээнд хангах зэргээр эдгээр асуудлуудыг даван туулахад тусладаг. Мөн боловсронгуй болгох, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хуучирсан технологийн гүйцэтгэлийг сайжруулах зэргээр үүнийг ашиглаж ирсэн билээ.
Сүүлийн үеийн бусад шинэ нээлтэнд хөөсийг бууруулж, агаараар өтгөрөх зуурмагтай холбоотой асуудлуудыг багасгахад зориулагдсан бүтээсэн нүүрсний хаягдал болон баяжмалд зориулсан агааргүйжүүлэх шинэ агуулах багтаж байна. Нүүрсний олон уурхай дээр туршигдаж батлагдсан Outotec-ийн угсардаг савны загварчлал нь ерөнхий зардлыг бууруулахын сацуу хадгалах савыг дотор буудаж, угсралтыг хийхдээ гагнуур, тэсэлгээ эсвэл будгийн ажил хийдэггүй учир суурилуулалт болон төслийн эрсдэлийг мэдэгдэхүйцээр бууруулан илүү их үнэ цэнийг бий болгодог
Бидний маш нарийн туршилтын үйлчилгээ болон шинэлэг технологи нь таны боловсруулалтын явцыг оновчтой болгоход туслахаас гадна гарцыг нэмэгдүүлж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулна.
ТУРШИГДСАН АШИГЛАЛТЫН ӨРГӨН ХҮРЭЭШүүх технологиOutotec нарийн ширхэгт нүүрс болон хаягдлыг усгүйжүүлэх олон төрлийн шүүлтүүрийг санал болгодог. Outotec Larox® RB-SV хөндлөн вакуум туузан дамжуургын шүүлтүүр эсвэл Outotec Larox® SC эргэлтэт вакуум ялтсан шүүлтүүр зэрэг бидний вакуум шүүлтүүрийн технологиуд нь нарийн нүүрсийг усгүйжүүлэхэд маш сайн тохирдог. Нарийн ширхэгтэй хаягдлыг усгүйжүүлэхэд бүтээгдэхүүний чийгшил болон хүчин чадлын төлөвлөгөөг даралтат эдийн засгийн хувьд хэмнэлттэй шүүлтээр хангах боломжтой.
Outotec-ийн даралтат шүүлтийн технологид Outotec Larox® FFP хурдан нээгдэх шүүлтүүрийн дарагч болон Outotec Larox® FP мембранан шүүлтүүрийн дарагч багтдаг. Нүүрс боловсруулалтын ердийн шүүлтэнд ашиглагддаг бас нэг арга бол Outotec Larox® LSF нарийн цэвэрлэгээний шүүлтүүр хамгийн шилдэг шийдэл болсон гидравлик усны түгжигч зэрэг илүү их хэрэгцээтэй арга болох өтгөрүүлэгчээс давсан нарийн цэвэрлэгээ юм.
Outotec Larox RB-SV вакуум хөндлөн туузан дамжуургын шүүлтүүрНарийн нүүрсийг усгүйжүүлэхэд цилиндрэн болон ялтсан шүүлтүүртэй харьцуулбал өндөр хүчин чадал-зардлын харьцааны учраас вакуум хөндлөн туузан дамжуургын шүүлтүүрүүд салбарын жишиг хэм хэмжээ болоод байгаа билээ. Outotec Larox RB-SV нь хялбар засвар үйлчилгээ хийгддэг гэдгээрээ давуутайд тооцогдож илүү эрэлттэй нөхцөлд зориулагдан бүтээгдсэн болно. Зөөвөрлөгч туузан дамжуургын булны тусламжтайгаар хагарал цөөтэй жигд зузаантай шүүлтүүрийн бохирыг бий болгож болох бөгөөд үүний үр дүнд агааран зөөлөвчийг ашиглах уламжлалт ашиглалтын загварчлалынхаас хавьгүй бага чийгшлийн агууламж бий болдог. Энэ систем нь мөн агааран зөөлөвчийг зөөвөрлөгч шугам хүртэл үлээх сэнсний хэрэгцээг байхгүй болгоно.
Найдвартай загвар дизайн, засвар үйлчилгээ хийхэд хялбар байдал, өндөр хүчин чадал зэрэг нь Outotec Larox RB-SV-ийг зардал багатай хамгийн оновчтой шийдэл болгодог юм.
• Туузан дамжуургын өргөн: 1.6 – 4.25 м
• Шүүх талбай: 32 – 170 м²
• Төхөөрөмжийн хүчин чадал: 120 т/ц хүртэл
Outotec Larox SC эргэлтэт вакуум ялтсан шүүлтүүр Батлагдсан хүчирхэг загварчлал болох Outotec Larox SC эргэлтэт вакуум ялтсан шүүлтүүрийг засварлахад хялбар байлгахаар бодож маш энгийн хийцээр угсарсан. Энэ бол туузан дамжуургын шүүлтүүрийн технологийг орлох танд шийдэл хэрэгтэй ч хязгаарлагдмал орон зай байгаа нөхцөлд найдвартай, хөрөнгө оруулалтын бага зардал шаардсан шийдэл юм.
Шүүлтийн талбай: 60 – 120 м²
Outotec Larox FFP хурдан нээгддэг шүүлтүүрийн дарагчХэрэв та нүүрсний хаягдлыг усгүйжүүлэх эсвэл бохирын чийгшлийг хамгийн бага боломжит хэмжээнд барих зорилт тавьсан бол бид танд Outotec Larox FFP хурдан нээгддэг шүүлтүүрийн дарагчийг санал болгохыг хүсч байна. Шүүлтүүрийн ялтаснууд нь маш бага элэгдэлтэйгээр агаараар үр дүнтэй хатаахад зориулагдсан төдийгүй бүтээгдэхүүний чийгшлийг бага түвшинд барихаас гадна маш өндөр хүчин чадалтайгаар ажиллана.
Бүрэн автомат, хурдан нээгддэг механизм нь шүүх циклын техникийн хугацааг бууруулахаас гадна ажиллуулах боловсон хүчний тоог цөөн байлгадгаараа давуу талтай. Энэ бол тоног төхөөрөмжийн өндөр хүчин чадал, ашиглалтын бага зардал болон өндөр үр дүнгийн төгс нийлэмж юм.
• Шүүлтийн талбай: 108 – 992 m²
• Төхөөрөмжийн хүчин чадал: 120 т/ц хүртэл
Outotec Larox FP мембранан шүүлтүүрэн дарагчOutotec Larox FP мембранан шүүлтүүрийн дарагч нь нарийн нүүрсийг эсвэл хаягдлыг усгүйжүүлэхэд ашиглагддаг эдийн засгийн хувьд хэмнэлттэй хувилбар юм. Хөрөнгө оруулалтын бага зардлаас гадна ашиглалтын бага зардалтай буюу шүүлтүүрийг ашиглахад ажиллах хүчнийг боломжийн хөлсөөр ажиллуулж болно. Хатуу биетийн физик шинж чанар бохирыг суллах явцыг нилээд төвөгтэй болгодог учир зарим тохиолдолд энэ нь хамгийн боломжит сонголт болох нь бий.
• Шүүх талбай: 108 – 992 м²
• Төхөөрөмжийн хүчин чадал: 70 т/ц хүртэл
Outotec Larox LSF нарийн цэвэрлэгээний шүүлтүүрOutotec Larox LSF нарийн цэвэрлэгээний шүүлтүүр нь нарийн ширхэгтэй хатуу биетийн өтгөрүүлэгч буюу цэвэрлэгчийн хальж гарсныг зайлуулах ба гидравлик түгжээний ус зэрэг илүү хэрэгцээтэй газарт усыг ашиглах боломжийг олгодог. LSF шүүлтүүрт ашиглагддаг гадаргуугийн шингээлтийн шүүх зарчим нь ширхэгийн өтгөрлийг саяны хэсэг хүртэл түвшинд хүргэж бууруулах ба үнэтэй шүүлтүүрийн хэрэгцээг байхгүй болгодог. Ингэснээр үйл ажиллагааны зардлыг нилээд хэмжээгээр бууруулдаг төдийгүй хаягдах хатуу биетийн нийт хэмжээг мэдэгдэхүйц хэмжээгээр багасгадаг.
Цахилгааны бага хэрэглээ нь мөн зардал хэмнэх бас нэг давуу тал бөгөөд гадаргуугийн шингээлтийн шүүх зарчим нь шахуургын маш бага даралтыг ашиглах боломжоор хангадаг. Шүүх үйл ажиллагааны ердийн зардал нь 1.25 цент/м3 байдаг. Даавууны онцгой цэвэрлэгээ болон бохир сууллах систем нь даавууны ашиглалтын хугацааг уртасгах мөн сул зогсолтгүй ажиллах нөхцлөөр хангана.
• Шүүх талбай: 30 – 720 м²
• Урсгалын дээд хэмжээ: 0.8 м³/м2ц, эсвэл нэгж төхөөрөмжид 600 м³/ц
• Орох хоолойгоор нэвтрэх хатуу биетийн дээд хэмжээ: 1000 ppm
• Хатуу биет зайлуулах ердийн утга: 95%-иас дээш
Outotec-ийн шүүх технологи нь бага зардалтай ашиглалт, хялбар засвар үйлчилгээ болон өндөр хүчин чадалд зориулагдан бүтээгдсэн
Бүхнийг хяналттай байлгаАвтоматжуулалтТа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон үйл явцыг боловсронгуй болгох гэж байгаа бол Outotec-ийн автомжуулалтын шийдлүүд танд хариултыг өгөх болно. Эдгээр нь аюулгүй ажиллагааг хангахаас гадна боловсруулалтын орц болон ус, цахилгаан болон боловсруулах химийн бодис зэрэг түүхий эдийн тогтвортой ашиглалтыг хангахын зэрэгцээ гарцыг нэмэгдүүлнэ. Мэдээллийн удирдлага болон тайлангийн систем, манай мэргэжилтнүүдийн мэргэжлийн туслалцаа зэрэг нь үйлдвэрлэлтэй холбоотой нарийн төвөгтэй асуудлуудыг хялбар шийдвэрлэх гарц юм.
Шугамын зуурмаг дээжлэгч, шинжлэгч, дүрсжүүлэгч эсвэл хяналтын багаж байхаас үл хамааран манай автоматжуулалтын шийдлүүд нүүрс бэлтгэх үйлдвэрүүдэд засвар үйлчилгээний хэрэгцээг бууруулахын зэрэгцээ тухайн цагийн мэдээллийг өгөхөөс гадна нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгоно.
Байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах Үйлдвэрлэлийн усыг цэвэрлэхЭрдэс болон металл боловсруулах тал дээр бидний хуримтлуулсан асар их туршлага нүүрс боловсруулалттай хэзээд хамт байдаг бохирсон усыг цэвэршүүлэхэд туслана. Манай үйлчлүүлэгчдийн нүүр тулдаг үндсэн асуудлуудын нэг бол нүүрсний хаягдлаас дахин ашиглах (хуурай бүс нутагт) эсвэл зайлуулах (чийглэг бүс нутагт) зорилгоор ус шавхах асуудал байдаг. Хатуу биетийг зайлуулах, хүчиллэг уурхайн шавхалт болон сульфат болон хлорид зэрэг уусгасан хольцыг зайлуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд хуримтлуулсан туршлага, технологи шаардагддаг.
Саармагжуулах процесс, хортой хүнд металлын тунадасны боловсруулалт болон сульфатыг шохой болон эсвэл эттрингитын тунадасны тусламжтайгаар зайлуулах зэрэг нь Outotec-ийн шийдэлд багтдаг. Сульфат зайлуулах дэвшилтэт процесс нь сульфатын эттрингитын бага уусмалыг тунадасжуулах дээр суурилагдсан. Хэрэглэгчид сульфатын найрлагатай бохир усыг шохойн ханасан уусамлын хязгаараас давсан түвшин <200 mg SO4/л-ээр цэвэршүүлд эг. Бид мөн нүүрсний салбарын селений эсвэл хүнцэл зэрэг бусад энгийн хорт элементүүдийг зайлуулах хувилбаруудыг санал болгодог.
Натри эсвэл хлорид зэрэг өндөр уусалттай найрлагын хувьд тохирсон урьдчилсан боловсруулалт болон хатуу биетийг зайлуулсны дараа урвуу усгүйжүүлэх осмос боловсруулалтаар зайлуулдаг.
Хаягдлыг хаях эсвэл дүүргэх технологиOutotec-ийн зуурмагийн технологи бол уурхайн олборлолтоос гарч буй хаягдлыг байгаль орчинд тогтвортой байдлаар хянах, хадгалах орчин үеийн арга юм. Энэ тал дээр бидний санал болгож буй шийдлүүдэд зуурмаган хаягдлыг булах, мөн уурхайн тогтворжуулсан дүүргэлт хийх багтдаг. Outotec-ийн дүүргэлтийн технологиор мөн уламжлалт хуурай дүүргэлтийн шийдлийг гүйцэтгэх боломжтой юм.
Хаягдлыг булах давуу талууд:• Далангийн ослын эрсдэл болон далангийн зардлыг бууруулна
• Усны шууд ашиглалт
• Тоосжилтыг бууруулна
• Харагдах талбай илүү жижиг
• Бага зэргийн буюу эсвэл огт шүүрэлтгүй
• Бүх төрлийн хаягдалд ашиглаж болно
• Нарийн ширхэгийг илүү сайн хянана
• Уурхайн хаалтыг хялбаршуулна
Байнгын үйлчилгээ – гүйцэтгэлийг хянаж сайжруулах ньOutotec-ийн
Ашиглалтын хугацааны Шийдлүүд нь танд үйлдвэр, броловсруулалт болон
ажиллах хүчний хэмжиж болохуйц ялгааг харуулан танай нүүрсний үйлдвэрийн
бэлтгэлийн шатны ажлыг гүйцэтгэх явцад бүтээмжийг бий болгож,
сайжруулахад тань туслах болно. Бид нэгдсэн сүлжээний дэмжлэгтэйгээр
үйлдвэрийн хяналт шалгалт, тоног төхөөрөмж болон үйлдвэрийн шинэчлэл,
ашиглалт болон засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн хангамж, сургалт
болон хаалтын үйлчилгээ зэрэг өндөр чанартай, нэмүү өртөг шингэсэн
үйлчилгээг үзүүлдэг.
Та бидний туршлагад итгэж болноБид
дэлхийн олон оронд очиж шийдэл боловсруулж, угсарч, ашиглалтанд өгч,
үйлчилгээ үзүүлсэн. Бид танай үйлдвэрийг хамгийн сүүлийн үеийн технологи
болон амьдралын туршлагаас үүдэн гарсан өөрсдийн үндсэн мэдлэг дээр
суурилан бүрэн оновчтой болгоход бүх анхаарлаа хандуулах болно.
Металлурги, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хяналт мөн цахилгаан,
механик, боловсруулалтын инженерингээр мэргэшсэн талбайн үйлчилгээний
инженерүүд манай мэргэжилтнүүдийн эгнээнд багтдаг.
Манай төслийн
баг Outotec-ийн технологийн ашиглалттай шууд холбоотой нүүрсний зарим
төслүүд зэрэг төрөл бүрийн үйлдвэрийн өргөтгөлийн төслийн EPC болон LSTK
дээр суурилсан анхны инженерчлэлийн загварчлал, ханган нийлүүлэлт,
суурилуулт болон ашиглалтанд өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн.
Бидний шийдлүүд
Грутегелук ЖиЖи2 ҮйлдвэрҮйлчлүүлэгч: Экссаро Коул
Байршил: Өмнөд Африкийн Лимпопо, Лефалалын ойролцоо
Шийдэл: Боловсронгуй болгож өөрчилсөн Vane Feedwell™ бүхий 70 м өтгөрүүлэгчийн шинэчлэл
Дрейтоны нүүрсний уурхайҮйлчлүүлэгч: Англо Американ хамтарсан компани
Төслийн байршил: Австрали улс, Нью Саут Уэльс муж, Хантер Валлейн нүүрсний талбай Шийдэл: Vane Feedwell™ гүүр болон механизм бүхий 30 м –ийн угсардаг HRT болон Outotec Үйлчилгээний төслийн талбайн сургалтын багц
Карбороу даунс болон Исаак Плейнс CHPP төсөлҮйлчлүүлэгч: Вале Австралиа
Төслийн байршил: Австрали улс, Куинслэнд муж, Моринбахын хажууд
Шийдэл: Vane Feedwell™ бүхий 20 м-ийн угсардаг HRT
Метрополитан коулҮйлчлүүлэгч: Пийбоди Энержи
Төслийн байршил: Австрали, Нью Саут Уэлльс, Хеленсбург
Шийдэл: 15 метрийн өтгөрүүлэгчийг шинэчилж, ОК-16 хөөсрүүлэн баяжуулах гурван хэсэг
Стоктоны нүүрсний уурхайҮйлчлүүлэгч: Солид Энержи
Төслийн байршил: Шинэ Зеланд, Өмнөд арал, Стоктон
Шийдэл: Vane Feedwell™ бүхий 24 метр угсардаг HRT