Оросын “Мечел” группын эзэмшиж буй Элга ордын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш анхны 1 сая тонн нүүрс баяжуулжээ. Баяжуулах үйлдвэрийг 2012 оны намар ашиглалтад оруулсан бөгөөд 2014 оноос жилийн 4 улиралд тасралтгүй ажиллах горимд шилжүүлсэн аж. Тус үйлдвэр нь жилд 2.7 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордыг 2011 онд олборлож эхэлжээ.
2014 онд олборлолтын хэмжээ жилд 1 сая тоннд хүрчээ. Мөн онд Ази-Номхон далайн орнууд руу 5.3 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ жилийн хувьд олборлолтын хэмжээг 3-3.5 сая тоннд хүргэхээр төлөвлөж буй. Элга ордын төслийн төлөвлөгөөний дагуу 2018 он гэхэд ордоос жилд 9 тонн нүүрс олборлох юм. Одоогийн байдлаар тус орд газарт 1.5 мянган хүн ажиллаж байна.
Э.Од