Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто”-гийн захирал Сэм Уолш Монголд ирнэ

“Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ амралтын өдрүүдэд Монголд ирэхээр болжээ. “Оюутолгой” ХХК энэ сард 1 сая дахь тонн баяжмалаа үйлдвэрлэж, экспортолсон бөгөөд үүнийг тохиолдуулан “Оюутолгой” компанийн ажилчдад баяр хүргэхээр ирж байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байна. Тэрбээр бямба гаригт ирээд ням гаригт буцах аж.

Сэм Уолш Монголын төр, засгийн удирдлагуудтай албан ёсоор уулзалт хийх талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард түүнийг Монголд ирж, Засгийн газартай “Санамж бичиг”-т гарын үсэг зурах талаар яригдаж байсан ч Засгийн газартай тохиролцож чадаагүйн улмаас цуцлагдаж байсан юм. Сэм Уолш Монголд хоёр дахь удаагаа ирэх гэж байгаа нь энэ. Урьд нь “Рио Тинто”-гийн төмрийн хүдрийн салбарын захирал байхдаа “Рио Тинто”-гийн захирлуудын хамт “Оюутолгой” төсөлтэй танилцахаар ирж байсан юм. 

Дашрамд дурдахад “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ ТЭЗҮ-ийн шинэчилсэн хувилбарыг хүлээн авч, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлэхээр мэдэгдээд байгаа билээ.




С.Болд-Эрдэнэ