Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Коксжих нүүрсний 2 дугаар улирлын үнэ тодорхой болов

Коксжих нүүрсний дэлхийн томоохон нийлүүлэгчид болох “Рио Тинто”, Peabody, “Англо-Американ”  зэрэг компаниуд Япон улсад 1 тонн коксжих нүүрсийг 109.5 ам.доллараар FOB нөхцөлтэй худалдах гэрээ байгуулснаар 2 дугаар улирлын үнийг тогтоогоод буй. Энэ нь 1 дүгээр улирлын 117 ам.доллараас 7.5 ам.доллараар буурсан үнэ юм.

Өмнө нь Англо-Американ компани 1 тонн коксжих нүүрсийг 116 ам.доллараар худалдах FOB нөхцөлтэй үнийг санал болгосон ч “PHB Billiton Mitsubishi Alliance” компанийн 110 ам.долларын санал нь 2 дугаар улирлын гэрээний үнийг бууруулахад нөлөөлжээ. Одоогийн байдлаар Peabody болон Өмнө Солонгосын Posco компаниуд PCI төрлийн нүүрсний худалдааны 2 дугаар улирлын гэрээний үнийг хэлэлцэж байна.

Э.Од