Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадууд Киргизийн төмөр замыг өргөн царигаар барина

БНХАУ-ын дарга Си Зинпины санаачлаад буй “Шинэ Торгоны зам” төсөлд Хятад-Киргиз төмөр замын бүтээн байгуулалт багтаж байгаа юм. Энэхүү төмөр замыг ямар царигаар барих асуудлаар багагүй хугацаанд 2 улс хэлэлцсэний үр дүнд тохиролцоонд хүрчээ. Киргиз улс “Оросын” буюу 1520 мм өргөн царигтай төмөр зам барих саналыг Хятадын тал хүлээн авсан байна.

“Хятад-Киргиз” төмөр замын төслийн анхны ТЭЗҮ-ийг 2012 онд хийсэн ч өнөөгийн байдлаар 50% нь шинэчлэгдэн өөрчлөгдсөнийг Киргизийн Зам тээвэр, харилцаа холбооны сайд Калыкбек Султанов мэдэгдэв. Хятадын Өмнөд Шинжааны төмөр замын төгсгөлийн цэг болох Кашгар хотоос эхлэн Киргизийн Торугат, Узген, Кара-Суу хотуудаар дамжин өнгөрөх төмөр замыг байгуулах нийт төсөл 6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй юм.

Э.Од