Өдгөөгөөс 5 жилийн өмнө Монголын уул уурхайн салбар төдийгүй эдийн засагт томоохон тэмдэглэлт үйл явдал болсон нь “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор баталгаажиж байв.
2010 оны 3 дугаар сарын 31-нд Засгийн газрын хуралдаанаар
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний
15.7-д заасан гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хоёр тал биелүүлсэн
тул Оюутолгойн ордын талаар байгуулсан Монгол улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия
Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто интернейшнл холдингс” компани хоорондын
Хөрөнгө оруулалтын
гэрээ хүчин төгөлдөр боллоо хэмээн шийдвэрлэжээ.
Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг
Монголын нийгэмд маш их шүүмжилж ирсэн хэдий ч эдийн засгийн өсөлтөд томоохон
түлхэц өгсөн нь тодорхой юм. Уг гэрээ байгуулагдсанаас хойш Оюутолгой ордын ил уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод
байгаа бөгөөд үүнд нийт 7.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн хэмээн
“Оюутолгой” ХХК-иас мэдээлдэг.
2010 онд манай улсын эдийн засаг 6.4%, 2011
онд 17.5%, 2012
онд 12.4%, 2013
онд 11% өссөн байдаг.
Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2010 онд 1.6 тэрбум ам.доллар, 2011 онд 4.7
тэрбум, 2012 онд 4.4 тэрбум, 2013 онд 2.3 тэрбум доллар болж нэмэгдэхэд “Оюутолгой”
төслийн оруулсан хувь нэмэр гол нөлөөтэй билээ.
С.Болд-Эрдэнэ