Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Mongolia Mining 2015” үзэсгэлэн өндөрлөлөө

Олон улсын уул уурхайн “Mongolia Mining 2015” үзэсгэлэн  5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Буян-Ухаа спорт цогцолборт 3 өдрийн турш үргэлжилсэн энэхүү үзэсгэлэнд дэлхийн 15 орны 120 гаруй компани оролцож, техник технологийн бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулсан юм. Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг хааж тус арга хэмжээний Зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга “2011 оноос зохион байгуулагдаж эхэлсэн “Mongolia Mining үзэсгэлэн жил ирэх тусам өргөжин тэлсээр ирсэн. Цаашид ч өнөө жил хийгдсэн гэрээ хэлэлцээр, оролцогчдын тоо болоод арга хэмжээний чанар дараа дараагийн жилүүдэд улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Зохион байгуулагчид, оролцогчид бид бүхэн хамтдаа, сурталчилгаа, хамтын ажиллагаа, маркетингийн энэхүү “талбар”-ыг бүтээсэн юм шүү. Бид бүгдээрээ хамтдаа хөгжинө. Монголын уул уурхайг хамтдаа хөгжүүлнэ.  Монголын эдийн засгийг хөгжүүлэн, босгож ирэх хамтын хүч бидний дунд бий” хэмээн хэлсэн үгэндээ онцолж байв. Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаанаар “Шилдэг технологи”, “Шилдэг оролцогч”, “Шилдэг түнш” компаниудыг тус тус шалгаруулснаас гадна үзэсгэлэнд бүртгүүлэн оролцсон “Азтай зочин”-ыг сугалаагаар тодруулан Канад улсад болон Монгол улсын ШУТИС-ийн сургалтанд суух сертификатаар шагнасан юм. “Mongolia Mining 2015 үзэсгэлэнгийн “Шилдэг технологийн компани” номинацид “Мицубиши материал корпораци”, “ZM инженеринг” компаниуд тодров. Харин “Шилдэг түнш”-ээр үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “ММК” компани шалгарсан юм.

Э.Од