2015 оны эхний улирлын байдлаар ОХУ-ын нүүрсний олборлолт 4.6%-иар өсч, 90.331 сая тоннд хүрсэн байна. Зөвхөн 3 дугаар сард 29.58 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11%-иар өссөн үзүүлэлт аж. Харин эхний улирлын нийт экпортын хувьд 2.4%-иар буурч, 35.694 сая тонн нүүрс гадаад зах зээлд нийлүүлсэн байна.
Өнгөрсөн сард 12.615 сая тонн нүүрс экспортолсноос 11.76 сая тонныг төмөр замаар тээвэрлэжээ. Үүнээс Восточный боомт руу 2.55 сая тонн, Ванино руу 1.91 сая тонн, Усть-Луга 1.61 сая тонн нүүрс тус тус боомт руу хүргэгдсэн байна. Өнгөрсөн 1 дүгээр сарын дүнгээр Орос улс 2.7 сая тонн эрчим хүчний нүүрс Хятадад экспортолсон нь 2014 оны мөн үетэй харьцуулахад 40%-иар буурсан үзүүлэлт юм.
Э.Од