Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Шенхуа сүүлийн мөчид эргэлзсэн тал бий, гэвч...

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Coal Mongolia чуулга уулзалт энэ удаа сонирхолтой цаг үед нээгдлээ. Coal Mongolia арга хэмжээ нь өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын коксжих нүүрсийг дэлхийн брэнд болгох тэмүүллийг зангидаж ирсэн бөгөөд Тавантолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг Парламентаар хэлэлцэхийн өмнө зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байна.

Монгол Улсын Сайд М. Энхсайхан үндсэн илтгэл тавьж, асуулт хариултад идэвхтэй оролцсон ба хуралдааны завсарлагаар хэвлэл мэдээллийнхэнд цөөнгүй ярилцлага өгсөн. Энэ бүхэнд дурдагдаагүй хоёр асуултад Mongolian Mining Journal дараах хариултыг авав.

Сайд аа, Тавантолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд эрх бүхий талууд гарын үсэг зурахын өмнөхөн УИХ-ын дарга мэдэгдэл хийж, Парламентаар Гэрээний төслийг хэлэлцэх болсон. Хөрөнгө оруулагч талын нэг “Шенхуа Энержи” дахин хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэсэн яриаг улстөрчдөөс цөөнгүй сонслоо. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

Тавантолгой ордод Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээрийг УИХ-ын тогтоолын дагуу гаргасан Засгийн газрын 268 дугаар тогтоолын бүх нөхцөлд нийцүүлэн Ажлын хэсэг Хөрөнгө оруулагч талтай явуулж ирсэн. Дээрх нөхцөлийг эрх зүйн хувьд чадамжтай хэмээн хоёр талаас харж, өдийг хүртэл хэлэлцэж ирсний хувьд УИХ-ын даргын мэдэгдэл Шенхуа Энержи-г багахан шооконд оруулсан тал бий.  Монгол-Хятадын Засгийн газар хооронд урт хугацаанд хэлэлцэн тохирсон асуудлууд Гэрээний үндсэн нөхцөл болж байсан учир Шенхуа сүүлийн мөчид эргэлзсэн тал бий болов уу. УИХ энэхүү Гэрээнд “үгүй” гэсэн хариулт өгвөл хөрөнгө оруулагчид маань хүлээн зөвшөөрөх биз ээ. Харин Их хурал энэ Гэрээг байгуулах шийдвэр гаргавал ажил үргэлжлээд явах нь дамжиггүй.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалко” компанитай байгуулсан Гэрээний үүргийг “Шенхуа” үргэлжлүүлнэ гэж ойлгож болох уу? Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрын 268-р тогтоолын холбогдох заалтыг хэрхэн томъёолсон бэ?

“Чалко”-той байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээ хэвээр үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” ба “Чалко” хоорондын гэрээний үлдэгдэл төлбөр 150 сая ам. долларыг нэг жилийн хугацаанд нүүрсээр төлөх нөхцөлийг үргэлжлүүлэн биелүүлнэ гэсэн үг.

Тавантолгой ордын гэрээ нь Монгол улс Хятадын зах зээлээс бүрэн хамаарах нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн УИХ-ын дарга ярьсанд Та ямар тайлбар өгөх вэ?

Эсрэгээр нь тайлбарламаар байна. Өнөөдөр Хятадын гангийн зах зээл Австралиас хамаарч байна. Тэгвэл Хятадын гангийн үйлдвэрүүд Монголын коксжих нүүрснээс хамаардаг болоосой гэж хүсч байна. Монгол Хятадаас биш, харин Хятад Монголоос  бага ч атугай хамаардаг болгох нь чухал гэдгийг эрүүл саруул хэн бүхэн ойлгоно гэдэгт итгэж байна.



Л. Болормаа
  • зочин (202.179.15.236)
    Энгийн иргэдийн улс төр эдийн засгийн мэдлэг нийт улсын хөгжлийн стратегийн бодлогыг тэртэй тэргүй ойлгохгүйЦуу үгшар мэдээнд хууртсан хүмүүсийн үгээр төр засгийн ажил явдаг гэж байхгүйМонгол шиг жижигхэн эдийн засагтай орон уул уурхайгаар л юм юмны захад жаахан хүрнэЭнэ ч эхнээсээ мэдрэгдээд байгаа шүү дээТТОТ -г хурдан явуулах хэрэгтэйИх удаан байна
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.84)
    Монгол улсаа зарчихаж байгаан биш биз дээ Мөнгө хэрэгтэй л бна
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • хүрлээ (122.201.21.41)
    Амжилт хүсье Гэрээний хувьд нарийн сайн мэдэхгүй ч таны мэдлэг чадварт итгэж байна цаг хугацааны шалгуур бүгдийг хэлээд өгөх байх
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    TT saadgui yavaasaa bilee jenco giin nohod zasagiin gazariin ajiliig n hiilgehgui nuraahaar chuluu atgasan zogsoj baigaag yaltai bilee
    2015 оны 04 сарын 09 | Хариулах