Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Гадаад худалдаа 6 сарын турш ашигтай гарав

Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2015 оны эхний удирдын мэдээгээр гадаад худалдааны нийт эргэлт 1 тэрбум 779 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.2%-иар буурсан байна. Экспорт 1 тэрбум 77 сая доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9% өссөн бол импорт 701 сая доллар болж 295 сая доллар буюу 30%-иар буурчээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 376 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш 6 сарын турш ашигтай гарч байна.

Экспортын хувьд эрдэс бүтээгдэхүүний экспорт 40 сая доллараар өсч 871.1 сая доллар болж нийт экспортын 81%-ийг эзэлж байна.

Импортын хувьд голлох нөлөөг үзүүлдэг авто бензин, дизель түлшний импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13-28%-иар өссөн ч үнийн дүн нь 37-25%-иар буурчээ. Харин суудлын авто машины  импорт 36% буюу 24 сая доллараар буурчээ. Бүлгээр нь авч үзвэл машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн импорт 32%-иар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 40%-иар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, эд ангийн импорт 48%-иар, эрдэс бүтээгдэхүүний импорт 30%-иар буурсан нь импорт буурахад голлон нөлөөлжээ.

С.Болд