“Оюутолгой” компаниас энэ оны нэгдүгээр улирлын ажлын үзүүлэлт бүхий тойм мэдээгээ өнөөдөр гаргажээ. Уг мэдээнд дурдсанаар тус компани 2015 оны эхний гурван сарын хугацаанд 66.4 сая ам.долларын татвар, хураамж, төлбөрийг улсад төвлөрүүлжээ. Мөн 429 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласны 207 нь үндэсний компани аж.
Нийт худалдан авалтынхаа 58% буюу 78.3 сая ам.долларын бараа үйлчилгээг үндэсний ханган нийлүүлэгчдээс худалдан авсан байна. Түүний дотор Өмнөговь аймагт бүртгэлтэй 50 гаруй компаниас 14.1 сая ам.долларын бараа үйлчилгээг худалдан авчээ.
Түүнчлэн уг тайланд дурдсанаар “Оюутолгой” ХХК 2010 оноос 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар Монгол улсад 4.78 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Үүний 76%-ийг Монгол компаниудад хийсэн төлбөр эзэлж байгаа бол 19% нь татвар төлбөр хэлбэрээр улсад төлөгджээ. Үлдсэн ы5% нь үндсэн болон гэрээт ажилтнуудын цалинд зарцуулагдсан байна.
С.Болд-Эрдэнэ