Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Posco компани Ражин боомтоор ОХУ-аас нүүрс импортолно

Өмнөд Солонгос нь Хойд Солонгосын Ражин боомтоор ОХУ-аас нүүрс импортлохоор болжээ. Өмнө нь туршилтаар 40.5 мянган тонн нүүрсийг тус боомтоор амжилттай тээвэрлэсэн тул 2 дахь удаад 80-90 мянган тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөжээ. Энэхүү нүүрсний худалдааг Өмнөд Солонгосын гангийн үйлдвэрлэгч “Posco”, “Hyundai Merchant Marine” болон “Korail” компаниуд хийж байгаа юм.

Тус компаниудын тооцоолсноор ОХУ-аас Хасан төмөр замаар нүүрс тээвэрлэн Хойд Солонгосын Ражин боомтоор дамжуулан, Өмнөд Солонгост хүргэхэд тээврийн зардлыг 10-15%-иар хэмнэх боломжтой гэнэ. Тээвэр логистикийн “Хасан-Ражин” төсөл хэрэгжих нь хоёр Солонгосын улс төрийн зөрчилдөөнд эерэгээр нөлөөлөхийг олон улсын ажиглагчид онцолж байна.

ОХУ-ын Алс Дорнодын Хасан хотоос Хойд Солонгосын зүүн хойд нутгийн Ражин боомт хүртэл холбосон төмөр зам байгуулах төслийг 2008 оноос эхлэн хэрэгжүүлж, 2014 оны 7 дугаар сард анхны тээвэрлэлтийг хийсэн билээ. Нийт 8.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулсан 54 км төмөр зам нь жилд 4 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хүчин чадалтай юм.

Э.Од