Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Төмөртэйн ордын төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрөл олгов

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө  хүртлэх 23,4 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” ХХК-д гурван жилийн хугацаатай олгохоор боллоо.

Тус компанитай байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээ дуусгавар болоход төмөр замын суурь бүтцийг төрийн өмчид шилжүүлэн авахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.

Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Төмөртэйн уурхайгаас жилд 3 сая тн-оос доошгүй төмрийн хүдэр олборлож, “Болд төмөр ерөө гол” ХХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын шугамаар дамжуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлснээр жилд 1,5 саяас доошгүй тн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмалыг үйлдвэрлэж, төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын хүнд үйлдвэрлэлийн  салбарыг хөгжүүлж, улмаар жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

zasag.mn   /2015.04.20/