Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төмрийн хүдрийн үнэ өсөв

Хятадын далайн “Qingdao” боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай хүдрийн үнэ 5.9%-иар өсч, 54.04 ам.доллараар худалдаалагдаж байна. Энэ нь 2012 оны 10 дугаар сараас хойшхи хамгийн дээд үнэд тооцогдож буй.
 
Төмрийн хүдрийн үнэ өсөх болсон шалтгаан нь BHP Billiton компани 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа далайн Хедланд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх 600 сая ам.долларын төслөө хойшлуулах тухайгаа мэдэгдсэнтэй холбоотой аж. Хөрөнгө оруулалтын зардлаа бууруулснаар орлогын мөнгөний эргэлт нэмэгдэнэ хэмээн тус компанийн зүгээс үзэж байгаагаа тайлбарласан байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд төмрийн хүдрийн томоохон олборлогч компаниуд хөрөнгө оруулалтын зардлаа хэмнэх арга хэмжээ авч байгаа билээ. “Рио Тинто” компани гэхэд Силверграсс уурхай дахь 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа 2016 он хүртэл хойшлуулсан бол “Fortescue Metals” компани 105 сая ам.долларын өртөгтэй Баяжуулах үйлдвэрийн барилгын ажлаа зогсоогоод буй.
         
Э.Од