Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ГШХО 72 сая долларын алдагдалтай гарав

Монгол банкнаас гаргасан энэ оны нэгдүгээр улирлын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 72.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Өнгөрсөн оны эхний улиралд 294 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол улсад орж байсан бол энэ оны эхний улиралд 366 сая доллараар буурч, 72 сая долларын алдагдалтай болсон байна. Үүний гол шалтгаан нь нэгдүгээр сард ГШХО 88.1 сая долларын алдагдалтай гарсантай холбоотой аж. Хоёрдугаар сард 10.2 сая доллар, 3 дугаар сард дөнгөж 5.7 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон ч эхний улирлын байдлаар ГШХО хасах үзүүлэлттэй гарчээ. 

Хөрөнгө санхүүгийн тэнцэл өнгөрсөн оны мөн үед 258.4 сая долларын ашигтай байсан бол энэ оны эхний улиралд 89%-иар буурч, 28.9 сая доллар болжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 366.1 сая доллараар буурсан нь гол нөлөөг үзүүлсэн байна. 

С.Болд