Оросын уул уурхай, металургийн “Мечел” компани нь 2015 онд нүүрсний олборлолтоо 15%-иар нэмэгдүүлэн 25-26 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Ингэхдээ “Өмнөд Кузбасс” 12,5 сая тонн,”Якутуголь” 13 сая тонн, “Элга” ордоос 3,8 сая тонн тус тус нүүрс олборлох аж. Тус компани нь өнгөрсөн оны дүнгээр нийт 22, 6 сая тонн нүүрс олборложээ. “Мечел” компанийн эзэмшлийн Элга ордын хувьд 2015 онд 1,7 сая тонн баяжуулан, бэлэн нөөцийн хамт нийт 2,5 сая тонн нүүрс экспортод гаргахаар зорьж буй.
Нийт экспортод гаргах түүхий эдийн 70% нь эрчим хүч, үлдсэн 30% коксжих нүүрс байх гэнэ. 2014 онд Элга ордоос 1,2 сая тонн нүүрс олборлосноос 714 мянган тонныг нь баяжуулсан байна. Түүнчлэн, “Мечел” компани нь энэ жил Якут дахь “Пионерское”, “Сиваглинское” ордуудаас 3,5-3,7 сая тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөжээ.
Э.Од