Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Vale компани Австрали дахь нүүрсний төслүүдээ худалдана

Бразилийн уул уурхайн Vale компани Австрали дахь нүүрсний төслүүдээ худалдахаар төлөвлөж, энэ ажилд нь хөрөнгө оруулалтын “Barclays” банк зөвлөхөөр ажиллаж байна. Тус компани нь Амазон муж дахь төмрийн хүдэрийн “Carajas” ордын томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө шаардлагатай болсон учир нүүрсний хувьцаануудаа худалдах болсоноо тайлбарлав.

Зарим ажиглагчдын үзэж буйгаар компанийн бизнесийн үйл ажиллагаа ихэвчлэн төмрийн хүдэрт чиглэдэг учир Австрали дахь нүүрсний төслүүдээ бүгдийг нь худалдах магадлалтай гэнэ. Өмнө нь 2014 оны эхээр Vale компанийн экс Ерөнхий захирал Мурило Феррейра мэдэгдэхдээ нүүрсний нийт бизнесийн 15-20%-д багтаж буй Австралийн дахь “Carborough Downs”, “Integra”, “Isaac Plains” уурхай болон бусад хэрэгжүүлээгүй төслүүдээ худалдахаар төлөвлөж байгаа гэсэн юм.

Мөн тус компани нь өнгөрсөн оны 12 дугаар сард Мозамбикийн нүүрсний “Moatize” уурхайд эзэмшиж байсан хувиа Японы “Mitsui” компанид худалдсан билээ. Vale нь энэ оны 1 дүгээр улиралд 1,69 сая тонн коксжих нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5,1%-иар буурсан үзүүлэлт аж. 

Э.Од