Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын нүүрсний импорт буурчээ

Энэ оны 1-4 дүгээр сарын дүнгээр БНХАУ-ын нүүрсний импортын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.7%-иар буурсан байна. Мөн хугацаанд нийт 69 сая тонн нүүрс импортолжээ. Эхний улиралд нүүрсний импорт өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 41,5%-иар буурсан үзүүлэлттэй гарсан юм. Хятад нь дотоодын олборлогч компаниудаа дэмжих зорилгоор нүүрсний импортоо бууруулах бодлого баримталж буй.

Дашрамд сонирхуулахад, өнгөрөгч 4 дүгээр сард эрчим хүчний нүүрсийг боловсруулан сансрын хөлөгийн түлш гаргасан дэлхийн анхны улс болсон билээ. Энэхүү нээлтээ төсөл болгон хэрэгжүүлснээр жилд 1 сая тонн түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Уг төслийг “Шенхуа” корпораци хэрэгжүүлах юм.

Э.Од