Хятадын Ерөнхий сайд Ли Көцян Бразил улсад өнгөрсөн долоо хоногт хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын магнат “Вале”-д төмрийн хүдрийн өргөтгөлийн төсөлд нь хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ. Мөн “Вале”-гийн үлэмж хэмжээний буюу 400 мянган тонны даацтай дөрвөн усан онгоцыг нийтдээ 445 сая ам.доллараар Хятадын Cosco-д худалдаалахын сацуу дахин нэмж дөрвөн онгоц худалдах гэрээ байгуулжээ. Өргөтгөлийн төсөл дэх хөрөнгө оруулалтын хүрээнд Хятад улс тус компанид 4 тэрбум хүртэлх ам.долларын зээл олгох юм байна.
Уг зээлээр “Вале” 20 орчим тэрбум
ам.долларын өртөг бүхий, ирэх оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулах “Carajas S11D” өргөтгөлийн төслөө
санхүүжүүлэх юм. Уг төсөл ашиглалтад орсноор уурхайгаас жилдээ 90 сая тонн
66.7%-ийн агуулгатай баяжмал үйлдвэрлэх бөгөөд энэ нь Австралийн Пилбара бүс
нутаг дахь ордуудын 62%-ийн агуулгатай баяжмалаас илүү дээгүүр чанартайд
тооцогдоно. Хятад улсын хувьд өнгөрсөн онд төмрийн хүдрийн нийт импортынхоо
59%-ийг Австралиас, 18%-ийг Бразилаас авчээ.
Бразил болон Хятад улс нь БРИКС-ийн
гишүүн орнуудынхаа хувьд илүү найрсаг дотно харилцаатай байдаг төдийгүй төмрийн
хүдрийн импортын хувьд Австралиас хараат бус байх сонирхол урд хөршид бий. “Вале”-гийн
тухайд 2018 он гэхэд хүчин чадлаа 330-450 сая тонн болгож өргөжүүлэхээр
төлөвлөн ажиллаж буй юм. Уурхайн орчимд үндсэндээ 10 тэрбум хүдрийн нөөцтэйг “Вале”-гийн
мэдээнд дурджээ.
Б.Төгс