Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Олборлох үйлдвэрлэлийн тайланг ”энгийн” болгоно

-MMJ-ийн сэтгүүлчид Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Тайланг ойлгомжтой болгон мэдээлэхээр ажиллаж байна-

Олон улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (International EITI) Тэргүүн хатагтай Clare Short ирэх долоо хоногт Монгол улсад ажиллана. Тэрбээр Засгийн газрын түвшинд уулзалтууд хийх ба Мандал суманд ажиллаж, Бороогийн уурхайг үзэж сонирхоно. Ноён уулын эргэн тойронд өрнөж буй үйл явдлын талаар нутгийн иргэдийн байр суурийг сонирхож, мөн компанийн үйл ажиллагаатай танилцах юм. Иргэд-Компани-Засгийн газрын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг ил тод болгодог учир EITI áóþó Îëáîðëîõ ¿éëäâýðëýëèéí èë òîä áàéäëûí ñàíàà÷èëãà íü äýëõèéí îëîí îðîíä õýðýãæäýã íýð õ¿íäòýé ñàíàà÷èëãà þì.

Îäîîãîîð 48 îðîí íýãäýýä áàéãàà ýíý ñàíàà÷èëãàä манай óëñ 2006 îíä íýãäýí îðñîí. 

Санаачилгын гол хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь нэг талаас уул уурхайн компаниуд хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан, түүнээсээ улс болон орон нутгийн төсөвт хэчнээн хэмжээний татвар, төлбөр, хураамж төлснөө, байгаль орчныг хамгаалах зардалд хэдэн төгрөг зарцуулснаа, цаашлаад тухайн орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулснаа, хэнд хэдий хэмжээний мөнгөн болон мөнгөн бус хандив, дэмжлэг үзүүлснээ тусгай маягтын дагуу жил бүр тайлагнадаг. Нөгөө талаас Засгийн газар тухайн компаниудаас улсын болон орон нутгийн төсвөөр дамжуулан хүлээн авсан татвар, төлбөр, хураамж, хандив, дэмжлэгийн орлогоо тайлагнадаг.

Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид энэхүү Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Тайланг ойлгомжтой болгон мэдээлэхээр ажиллаж байгааг уншигчдадаа дуулгахад таатай байна.

Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан энэхүү Санаачлага хэдийгээр тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн боловч тайланд ирүүлсэн статистикийг нэгтгэх ажилдаа өнгөрсөн хугацаанд илүүтэй анхаарал хандуулсан болов уу.

Тайлан гаргахын үндсэн зорилго юу билээ гэсэн асуултыг өнөөдрийг хүртэл уул уурхайн үйлдвэрлэлд оролцогч, өгөөжийг хүртэгч талууд анхаараагүй иржээ. Орон нутагт ажиллаж буй компаниуд хэрхэн ажиллаж, бүтээсэн баялгаасаа тухайн орон нутгийн хөгжилд ямар хөрөнгө оруулж буй, уг хөрөнгө оруулалт нутгийн жирийн иргэний амьдралд хэрхэн нөлөөлснийг тодорхой харуулах нь ОҮИТБС-ын үндсэн зорилт буюу.

Тиймээс ОҮИТБС-ын тайланг иргэдэд, хэвлэл мэдээллийн ажилтнуудад, нутгийн захиргааны байгууллагын алба хаагчдад ойлгомжтой болгон мэдээлэх, уг мэдээллийг хүртээмжтэй тараах, улмаар хамтдаа хөгжих эрмэлзлэлийг төлөвшүүлэхэд Mongolian Mining Journal хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Эхний ээлжинд Баянхонгор, Сэлэнгэ аймагт уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй компаниудын тухай, тэдний ирүүлсэн тайланд цогц анализ хийсэн нэг ёсны судалгааны дэлгэрэнгүй материалыг Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид бэлтгэж байгаа юм.

MMJ-ийн шинэ дугаарт тэрхүү цогц анализийн зарим хэсгээс түүвэрлэн хэвлэнэ. Баянхонгор, Сэлэнгэ аймгийн түвшинд хийсэн уг судалгааны ажлын арга зүй, ерөнхий формат дор дараагийн аймгуудаар ижил судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийх боломжтой юм. Ингэснээр уул уурхайн үйлдвэрлэлийн орон нутгийн нийгэм, эдийн засагт оруулж буй өгөөж, компанийн асуудал, Засгийн газрын зарцуулалтыг цогцоор харах системтэй, ойлгомжтой судалгааны арга зүй бүрдэнэ. Монголд анх удаа хийгдэж буй энэ ажлыг уул уурхайн мэргэжлийн сэтгүүл гүйцэтгэж байгаад баяртай байна.


Л. Болормаа