Австралийн “Atlas Iron” компани нь Пилбара муж дахь “Mount Webbe” уурхайн олборлолтоо ирэх энэ сараас нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Компанийн мэдээлж буйгаар 8 жил ашиглагдах эл уурхайгаас жилд 6 сая тонн төмрийн хүдэр олборлохоор тооцоолж байна. Энэ оны 4 дүгээр улирал гэхэд “Mount Webbe” уурхайн олборлолт бүрэн хүчин чадалдаа хүрэх аж.
“Atlas Iron” компанийн хувьд “Abydos” болон “Wodgina” уурхайнуудаасаа 1 тонн төмрийн хүдрийг 50 ам.доллараар борлуулахаар худалдан авагчидтай тохиролцжээ. Энэ оны эхний 5 сарын байдлаар эдгээр уурхайгаас нийт 9 сая тонн төмрийн хүдэр олборлосрн байна. Ингэснээр тус компани нь дээрхи 3 уурхайгаас 2015 онд нийт 14-15 сая тонн төмрийн хүдэр олборлох төлөвтэй байгаа юм.
Э.Од