Тува дахь “Элегест-Кызыл-Курагино” төмөр замыг барих төслийн гэрээг Оросын “Тувагийн Эрчим хүч үйлдвэрлэлийн корпораци”/ТЭПК/, Хятадын “China Construction Corp.” /CCECC/ компаниуд ирэх 7 дугаар сард үзэглэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн 5 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зинпин ОХУ-д айлчлах үеэр энэхүү төслийг хэрэгжүүлэхээр 2 тал хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан билээ. Уг төслийн хүрээнд нүүрсний Элегест ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордоос Транссибирийн төмөр зам хүртэл 410 км зам барих, Ванино боомтыг шинэчлэх, Тувад эрчим хүчний станц тус тус байгуулах юм. “Кызыл-Курагино” төмөр замын эхний шатны хүчин чадал нь жилд 15 сая тонн бөгөөд Элегест ордоос олборлох нүүрсний гол худалдан авагч нь Хятад улс байх аж.
Оросын зах зээл дээр 10 гаруй жил ажиллаж байгаа ССЕСС нь Хятадын төмөр зам барилга, байгууламжийн корпорацийн /China Railway Engineering corporation/ охин компани юм.
Э.Од