Оросын “Мечел” компани Хятадын “Jidong Cement” корпорацитай нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа. Гэрээний дагуу Оросын тал Якут дахь Нерюнгринск болон Элга ордоос нийт 1 сая тонн эрчим хүчний нүүрс 2016 оны 3 дугаар сар хүртэл нийлүүлэх юм. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үнийг сар бүр тогтоож байхаар гэрээнд тусгасан байна.
Түүнчлэн, 2 тал цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн “Jidong Development” группт коксжих нүүрс нийлүүлэхээр төлөвлөж буй. “Jidong Cement” корпорацийн хувьд цемент үйлдвэрлэлээр дэлхийн шилдэг 10 компанид багтдаг юм.
Э.Од