Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Гацууртын ордыг дэмжсэнгүй

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Чуулганы хуралдаанд 47 гишүүн оролцсоноос 32 гишүүн буюу 68.1% нь хэлэлцэх шаардлагагүй хэмээн саналаа өгснөөр Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл уналаа.

Энэ оны хоёрдугаар сарын 5-нд Гацууртын ордыг хувь эзэмшлийг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ хэлэлцээд хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Үүний дараа Засгийн газар хоёр ажлын хэсэг байгуулсан бөгөөд хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх Ажлын хэсэг гуравдугаар сарын 25-наас хойш 2 сар хэлэлцээр хийсний дүнд Гацууртын ордод төрийн эзэмших хувь хэмжээг 34% байхаар тооцож, түүнийг тусгай роялти руу шилжүүлэх хувилбарыг УИХ-д өргөн барьсан юм.
С.Болд

  • Emgeneltei (103.26.195.181)
    Boldog butdeg um gej baihgui bolooshiv Heden maliihaa buyand gants saihan targan tsatgalan yavaa n Sarandavaa avgai l bh shig bn da
    2015 оны 06 сарын 18 | Хариулах