Он гарснаас хойш Хятадын нүүрсний нийт импорт 83,2 сая тоннд хүрсэн нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 38,4%-иар багассан байна.
Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Австралиас 3,8 сая тонн эрчим хүчний нүүрс импортлосон нь өмнөх сарынхаас 17,8%, 2014 оны тавдугаар сарынхаас 20,94%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж олон улсын шинжээчид бичжээ. Харин оны эхний тавдугаар сард Австралиас импортлосон нийт эрчим хүчний нүүрс 18,48 сая тонн болсон аж.
Тэгвэл Хятад улс ОХУ-аас тавдугаар сарын байдлаар 780 мянган тонн эрчим хүчний нүүрс импортложээ. Оны эхний таван сарын нийлбэрээр ОХУ-ын нүүрсний экспорт 4,22 сая тонн болсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 40,95%-иар унасан байна.
Г.Идэр