Тува дахь Элегестийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийн хүрээнд 410 км Кызыл-Курагино төмөр замын бүтээн байгуулалт энэ онд багтаж эхлэх гэнэ. Энэ тухай ордын лиценз эзэмшигч “Тувагийн эрчим хүч үйлдвэрлэлийн корпораци”-ийн захирал Руслан Байсаров мэдэгджээ.
Төмөр замын барилгын ажлыг 2019 оны сүүлч гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа аж. Оросын коксжих нүүрсний экспортод онцгой үүрэг гүйцэтгэх учиртай Кызыл-Курагино төмөр замыг Хятад улсад хүргэхэд 1600 км үргэлжилнэ. Харин уг төмөр замыг Монгол улсын газар нутгаар дайруулан өнгөрүүлэх эсэх талаар тодорхой шийдвэр ойрын 2-3 сарын хугацаанд гарна хэмээн Р.Байсаров мэдэгдэлдээ онцолсон байна.
Э.Од