ОХУ-ын Уфа хотноо Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт энэ сарын 10-нд эхэлж байна. Энэхүү арга хэмжээнд оролцохоор Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад өнөөдөр хүрэлцэн очиод байгаа юм.
ШХАБ-ын уулзалтын үеэр Монгол, ОХУ болон БНХАУ-ын удирдагчдийн 2 дахь удаагийн 3 талт уулзалт болох учиртай. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдэж буйгаар энэ удаагийн уулзалтаар 3 улсын хилийн нэвтрэх цэгүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах багц баримт бичгийг үзэглэхээр төлөвлөжээ.
Э.Од