Зэсийн Удокан ордын тодорхой хувийг худалдах талаар Оросын “Металлоинвест”, Хятадын хөрөнгө оруулалтын “Hopu Investments” сангийн хэлэлцээр зогссон байна.
Өнгөрсөн оны 5 дугаар сард Оросын төрийн өмчит “Ростех” болон “Металлоинвест”, Хятадын “Hopu Investments” хөрөнгө оруулалтын сан хамтран ажиллах гэрээ үзэглэсэн билээ. Энэ хүрээнд “Ростех”, “Hopu Investments” нь 2014 онд багтаан Удоканы ордын лицензийг эзэмших “Металлоинвест” компанийн 10%-ийг худалдан авахаар төлөвлөжээ. Гэвч хэлэлцээр өнөөг хүртэл үргэлжилсээр тодорхой шийдвэрт хүрч чадсангүй.
Шинжээчид хэлэлцээр зогссон шалтгааныг дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ огцом буурч, Хятадын аж үйлдвэржилтийн супер цикл дуусч, зэсийн импорт буурч байгаатай холбон тайлбарлаж байна. “Ростех” компанийн Ерөнхий захирал Сергей Чемезов өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа “Одоог хүртэл Оросын тал Удоканы ордын төслийн дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Энэ асуудлыг хөрөнгө оруулагч биш, Оросын төр шийдэх ёстой” гэдгийг онцолжээ.
Э.Од