2015 оны хагас жилийн тайлангаар ОХУ-аас төмөр замаар Хятадын зах зээлд нийлүүлсэн нүүрсний экспорт 39,7%-иар буурсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцууlсан үзүүлэлт юм. 2014 оны байдлаар Орос нь төмөр замаар 12,5 сая тонн нүүрс Хятад руу экспортолсон нь өмнөх жилийн үзүүлэлтээс 16%-иар буурсан аж. Хятадын коксжих нүүрсний импортын хувьд энэ оны эхний хагас жилийн тайлангаар 68%-иар буурсан байна.
Өнгөрсөн онд Хятад улсын нүүрсний хэрэглээ сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан билээ. 2014 онд тус улсын нүүрсний импорт 15,3%-иар буурч, 277 сая тонн нүүрс гаднаас худалдан авсан байна. “Morgan Stanley” банкнаас дэвшүүлсэн таамаглалаар 2015 онд Хятад улсын нүүрсний нийт хэрэглээ 18%-иар буурах гэнэ.
Э.Од