Хятадын гангийн томоохон компани “Chongqing Iron & Steel Co” нь Өмнөд Солонгосын “Posco” компанитай хамтран ажиллахаар тохиролцжээ. Хамтын ажиллагааны хүрээнд Хятадын баруун өмнө зүгт орших Чунцин хотод нийт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай хоёр төсөл хэрэгжүүлэх ажээ.
Ган хайлуулах үйлдвэрийн цогцолбор байгуулах эхний төслийн ерөнхий удирдлагаар “Chongqing Iron & Steel Co” компани ажиллах бол “Posco” компанийн хувьд нийт төслийн 10-25%-д хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Хоёр дахь төсөл болох ган бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад “Posco” компани нийт төслийн 51%-д хөрөнгө оруулснаар гол хувьцааг эзэмших гэнэ.
“Chongqing Iron & Steel Co”, “Posco” хамтарсан шинэ үйлдвэрүүд жилд нийтдээ 2,4 сая тонн ган үйлдвэрлэх аж.
Э.Од