Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

АМНАТ-ийн орлого 41%-иар өсчээ

Сангийн яамнаас гаргасан энэ оны эхний 7 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр АМНАТ-өөр 274.8 тэрбум төгрөгийг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлжээ. Уг үзүүлэлт нь төлөвлөгөөнөөс 8.6% буюу 21.8 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеэс 80.6 тэрбум төгрөг буюу 41%-иар өссөн дүн юм. Энэ онд АМНАТ-өөр нийт 427 тэрбум төгрөгийг Нэгдсэн төсөвт төвлөрүүлэх хуультай.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 3,145 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 15% буюу 547 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Татварын орлого 238.4 тэрбум төгрөг буюу 8%-иар, татварын бус орлого 43% буюу 297 тэрбум төгрөгөөр тасалдсан байна

Импортын НӨАТ-ын орлого 211.9 тэрбум төгрөг буюу 37.6%, ААНОАТ-ын орлого 44.4 тэрбум төгрөг буюу 12.2%-иар, өмч хувьчлалын орлого 140 тэрбум, газрын тосны орлого 55.5 тэрбум төгрөгөөр буурсан нь татварын болон татварын бус орлого тасрахад гол нөлөөг үзүүлжээ.

С.Болд-Эрдэнэ