Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хөгжлийн шинэ банк анхны зээлээ юаниар олгоно

New Development bank буюу Хөгжлийн шинэ банкны үйл ажиллагаа албан ёсоор 2016 оны 4 дүгээр сард эхлэх бөгөөд анхны зээлээ юаниар олгох тухай тус банкны Ерөнхийлөгч Кундапур Ваман Каматх мэдэгдсэн байна. БРИКС-ийн орнуудын хамтран байгуулсан энэхүү шинэ банкны нээлт өнгөрсөн 7 дугаар сарын 21-нд Шанхай хотноо болсон юм. 

Банкны гишүүнээр бусад орнууд элсэх боломжийг нээлттэй байлгах үүднээс “БРИКС банк” бус Хөгжлийн шинэ банк хэмээн нэрийдсэн аж. Банкны хөрөнгө оруулалт нь БРИКС-ийн орнуудын дэд бүтцийн төсөл, тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглэгх юм. Хөгжлийн шинэ банкны хөрөнгийн сан эхний ээлжинд 10 тэрбум ам.доллар байх бөгөөд гишүүн орнууд тус бүр 2 тэрбум ам.доллар оруулах юм. Цаашид сангийн нийт хөрөнгийн хэмжээг 100 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байна.

Э.Од