Японы “Кyushu Electric Power” компани эрчим хүчний “Сэндай” атомын цахилгаан станцын /АЦС/ эхний блокийг шинээр ашиглалтад оруулжээ. Тус улсад 2011 онд “Фүкүшима” АЦС-д осол гарснаас хойш анх удаа цөмийн эрчим хүчийг сэргээж байгаа нь энэ юм.
Кюсю арал дээрх шинэ АЦС өнөөдрөөс эхлэн эрчим хүч түгээж эхэллээ. Станцын үйл ажиллагаа ирэх 9 дүгээр сар гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрэх аж. Станцын 2 дахь блокийг 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. “Кyushu Electric Power” компани нь “Сэндай” АЦС-ын аюулгүй байдлыг хангахад нийт 120 сая ам.доллар зарцуулсан байна.
Э.Од