“Рио Тинто” компанийн Төмрийн хүдрийн группын Далайн тээвэр хариуцсан захирал Б.Болд тушаал дэвшиж, Төмрийн хүдрийн маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар давхар ажиллахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн оны 5 дугаар сард “Рио Тинто”-гийн Далайн тээвэр хариуцсан захирал буюу “Рио Тинто Марине” компанийн захирлаар томилогдож байсан юм. 2013 оны 6 дугаар сард “Рио Тинто”-гийн Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр анх томилогдож байжээ. Б.Болд нь “Рио Тинто”-гийн төмрийн хүдрийн Гүйцэтгэх хорооны гишүүн юм.
Төмрийн хүдрийн групп нь “Рио
Тинто”-гийн хамгийн том салбар. “Рио Тинто” компанийн эхний хагас жилийн орлого
18 тэрбум доллар болсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26%-иар буурчээ. Нийт
орлогын 42%-ийг төмрийн хүдрийн салбар бүрдүүлж байгаа бөгөөд
төмрийн хүдрийн үнэ өндөр байх үед 90 орчим хувийг нь бүрдүүлж байсан юм. Энэ
оны эхний хагас жилд төмрийн хүдрийн салбар нь 123.3 сая тонн төмрийн хүдэр
олборлож, 122.7 сая тонныг тээвэрлэж, 7.6 тэрбум орчим долларын борлуулалт
хийсэн байна. Одоо тус компанийн хамгийн том салбарын маркетинг борлуулалт,
тээвэрлэлтийг Б.Болд хариуцсан ажиллахаар болж байгаа юм.
С.Болд-Эрдэнэ