Монгол улсад Геологийн алба байгуулагдсаны 76 жилийн ойг тэмдэглэx ажлын хүрээнд геологчдын мэргэжлийн ур чадварыг сорих, дээшлүүлэх, туршлага солилцуулах, орчин үеийн шилдэг тэргүүний техник технологийг сурталчлах, нэвтрүүлэх зорилготой “Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг УУЯ, АМГ, геологийн салбарын мэргэжлийн холбоод хамтран зохион байгуулахаар болжээ. Уралдаан 9 дүгээр сарын 4-6-ны хооронд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Чандмань уул-50” бүлэгчилсэн 1:50000-ны геологийн зураглалын талбайд болох юм байна.
Уралдаан
1. 1:50000-ны масштабын геологийн зураглалын ажил
2. Ерөнхий эрлийн ажил
3. Геофизикийн ажил
4. Сонирхолтой дээж гэсэн 4 төрлөөр зохиогдох аж.
“Ажил мэргэжлийн уралдаан”-д оролцох сонирхолтой компаниуд 8 дугаар сарын 26-ны өдрийн дотор албан ёсны хүсэлтээ Зохион байгуулах комисст мэдэгдэж бүртгүүлэх ажээ.
С.Болд