Монголбанкнаас гаргасан энэ оны эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлээр нийт 50.2 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд оржээ. Эхний 5 сарын турш хасах утгатай явж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 6 дугаар сард 66.4 сая долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэнээр нэмэх утгатай болжээ. Тав, зургаадугаар сард нийт 151.8 сая долларын ГШХО манай улсад орсон нь сүүлийн 12 сарын хамгийн сайн үзүүлэлт. Үүнийг Оюутолгойн Далд уурхайн төлөвлөгөө 5 дугаар сарын 18-нд батлагдсантай холбож тайлбарлаж болох юм.
2014 оны эхний хагас жилд 377.8 сая долларын гадаадын
шууд хөрөнгө оруулалт орж байсантай харьцуулахад энэ жил 87%-иар унаад байна.
С.Болд-Эрдэнэ