Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Ямал” төслийн 9,9%-ийг “Торгоны зам” сан худалдаж авна

Оросын “Новатэк” компани нь байгалийн хий боловсруулах “Ямал” үйлдвэр байгуулах төслийнхөө 9,9%-ийг Хятадын “Торгоны зам” хөрөнгө оруулалтын санд худалдах тохиролцоонд хүрчээ. Хятадын тал энэ худалдаанд 900 сая ам.доллар төлөх аж. Гэхдээ хоёр тал худалдааны гэрээг хараахан үзэглэх боломжгүй байгаа юм. Учир нь худалдааны гэрээ байгуулахын тулд 2014 онд “Новатэк”, CNPC компаниудын хамтран ажиллах тухай ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Зөвшилцлийн санамж бичигт өөрчлөлт оруулах шаардлагатай юм.

Өмнөд-Тамбейн байгалийн хийн орд газарт жилд 16,5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Ямал” боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нийт өртөг нь 150 тэрбум рубль юм. Тус үйлдвэрийг 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар “Ямал” төслийн 60%-ийг Оросын “Новатэк”, 20%-ийг Хятадын CNPC болоод 20%-ийг Францын “Total” компани тус тус эзэмшиж байна.    

“Новатэк” компанийн хувьд АНУ-аас эдийн засгийн хориг тавьсан Оросын компаниудын жагсаалтад орсон тул барууны зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломжгүй болсон юм. Тус компанийн байгалийн хийн олборлолт нь Орос улсын 80%, дэлхийн 16%-ийг  дангаар бүрдүүлдэг. 

Э.Од