Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Путины айлчлалаар 22 баримт бичиг үзэглэхээр төлөвлөжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх 9 дүгээр сарын 2-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр Японы эсрэг Хятадын дайн болон фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсан 70 жилийн ойн арга хэмжээнд уригдан оролцох юм. Айлчлалын хүрээнд хоёр  улс эдийн засаг, банк, дэд бүтцийн салбарыг хамарсан нийт 22 албан бичгийг үзэглэхээр төлөвлөж буй.

Гэхдээ энэ удаад байгалийн хий “баруун чиглэлээр” нийлүүлэх “Сибирийн хүч 2” төслийг хамтран хэрэгжүүлэх “Газпром”, CNPC компаниуд гэрээ байгуулж чадахгүй бололтой. Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаатай холбоотой юм. Оросын байгалийн хийн үнэ газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг.

Э.Од