Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

“Америкийн өдрүүд ЭКСПО” нээгдэнэ

АНУ болон Монгол улсын Засгийн газар хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалт 9 дүгээр сарын 8-нд Гадаад хэргийн яаманд боллоо. Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел, орлогч Сюзан Торнтон нар АНУ-ын төлөөлөгчдийг, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Монгол улсын Засгийн газрын төлөөллийг тэргүүлэн уулзалтад оролцов.

Хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцаа, Монгол улсын энхийг сахиулах үйл ажиллагааанд оруулж буй хувь нэмрийг АНУ-ын талаас дэмжиж байгаагаа илэрхийлээд, бүс нутгийн аюулгүй байдлын талаар мөн санал солилцжээ.

Энэ удаагийн Зөвлөлдөх уулзалт нь АНУ-Монгол улсын хоорондын Худалдаа, Хөрөнгө оруулалтын Ерөнхий Хэлэлцээрийг сэргээсний дараа болж байгаагаараа чухал онцлогтой юм хэмээн Туслах нарийн бичгийн дарга Д.Рассел энд тэмдэглэв. Түүнчлэн Монгол улсын 25 жилийн ардчиллын түүх болон ардчилал хөгжиж буй улсуудын хувьд үлгэр дуурайл болж буйг АНУ-ын төлөөлөгчид онцолжээ.

Энэ сарын 19-20-нд “Америкийн өдрүүд ЭКСПО” Мишээл ЭКСПО-д нээгдэнэ. Монгол-Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн хуралдаан Улаанбаатар хотноо болно.