Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Ард” өмгөөллийн товчоо болон “Яашинсүлд” компанитай хамтран Монгол улсын зарим хууль тогтоолыг хятад хэл рүү хөрвүүлэн эмхэтгэсэн “Монгол улсын хууль тогтоомжийн эмхэтгэл” IV боть номыг хэвлэн гаргажээ.
Уг эмхэтгэлд Ашигт малтмалын тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Газрын тосны тухай, Газрын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Хөрөнгө оруулалтын тухай гэх мэтчилэн уул уурхай, байгаль орчин, хөрөнгө оруулалт, газрын харилцааг зохицуулсан 30 гаруй хууль болон холбогдох тогтоолыг хятад хэлээр хөрвүүлжээ.
Номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88085827 утас болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн
www.legalinstitute.mn сайтаас авч болох юм байна.