Монголбанкны мэдээллээр энэ оны эхний 8 сарын байдлаар Монголбанк алт үйлдвэрлэгчдээс нийт 7.4 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 391.8 кг-аар илүү байгаа юм. Дээрх алтыг давхардсан тоогоор 1000 орчим компани 900 гаруй иргэн тушаажээ. Монголбанкны худалдан авсан 7.4 тонн алт нь ойролцоогоор 300 орчим сая доллараар валютын нөөцийг нэмэгдүүлж байна. 2014 онд Монголбанк нийт 12.7 тонн алтыг алт үйлдвэрлэгчдээс худалдаж авснаар валютын нөөцийг 500 гаруй сая доллараар нэмэгдүүлжээ. Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооноос энэ жил 20 орчим тонн алт олборлож, Монголбанкинд тушаах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ.
С.Болд