Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Росатом” компанийн Иордан дахь төсөлд Хятад хөрөнгө оруулна

Оросын Төрийн өмчит “Росатом” компанийн хэрэгжүүлж буй Иордан дахь атомын цахилгаан станц /АЦС/ барих төсөлд Хятадын банк хөрөнгө оруулагчаар оролцох сонирхолтой байна. Энэ тухай Олон улсын атомын энергийн агентлагийн /МАГАТЭ/ Иорданы атомын эрчим хүчний комиссын тэргүүн Халед Тукан мэдэгдэв.

Төсөлд Хятадын талаас “Industrial commercial bank of China” болон “China Nuclear National Corporation” оролцох төлөвтэй байгаа юм. Тус улсын банкны хувьд тодорхой хөнгөлөлттэй зээл олгосноор Хятадын тал төслийн 30%-ийг эзэмших асуудал яригдаж байгаа аж. Ингэснээр нийт төслийн 35%-ийг Орос, 35%-ийг Иордан, үлдсэн 30%-ийг Хятад эзэмших магадлалтай юм.

Нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Иорданд АЦС барих төслийн тендерт “Росатом” компани Япон-Францын хамтарсан консорциум “Mitsubishi Heavy Industries - Areva”-тай өрсөлдсөн билээ. 2014 оны 9 дүгээр сард Оросын компани Иорданы Засгийн газартай хамтран ажиллах Хөрөнгө оруулалтын өмнөх урьдчилсан гэрээг үзэглэсэн юм. Төслийн хүрээнд 1000 МВт хүчин чадалтай атомын эрчим хүчний 2 блок бүхий станц байгуулахаар төлөвлөж буй.

2014 оны жилийн эцсийн тайлангаар дэлхийн хэмжээнд нийт 54,5 мянган тонн уран баяжуулснаас 26.2 мянган тонн нь “Росатом” компанид ногдож байна.  

Э.Од