Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Hebei Iron and steel” компани Өмнөд Африкт металургийн үйлдвэр байгуулна

Хятад улсад ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Hebei Iron and steel” компани нь Өмнөд Африкт металургийн үйлдвэр байгуулах тухай мэдэгджээ. Энэхүү үйлдвэр нь жилд 5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөгийн байдлаар үйлдвэр байгуулах газрыг судалж байгаа бөгөөд барилгын ажил 2017 оны 1 дүгээр улиралд эхлэх төлөвлөгөөтэй болохыг компанийн Ерөнхийлөгч Чан Хай мэдэгдсэн байна.   

2014 оны 9 дүгээр сард “Hebei Iron and steel” нь “Industrial Development Corporation of South Africa”-тай хамтарсан төслийн компанийг байгуулахдаа консорциумын 51%-ийг эзэмших болсон юм. Хятадын компанийн хувьд Өмнөд Африк дахь төмрийн хүдрийн “Palabora Mining” компанийн хяналтын багцийг 2012 онд Рио Тинто болон Англо-Американо компаниудаас худалдаж авсан байдаг. “Palabora Mining” компани нь жилд ойролцоогоор 20 сая тонн төмрийн хүдэр олборлодог байна. 

Э.Од