Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

РЖД компани AIIB-аас зээл авах хүсэлтэй

“Оросын төмөр зам” /РЖД/ нийгэмлэг компани өндөр хурдны төмөр зам байгуулах “Москва- Казань” төсөлдөө Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас/AIIB/ зээл авахаар төлөвлөж байна. Энэ тухай РЖД-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Александр Мишарин мэдэгджээ. Банкны үйл ажиллагаа одоо л эхэлж буй учир том төслүүдтэй холбоотой зээлийн өргөдөл хүлээж аваагүй байгаа аж.

Өмнө нь ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколовын мэдэгдэснээр Оросын дэд бүтцийн төслүүд АIIB-аас 50 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээтэй зээл авах эрхтэй. Эдгээр төсөлд өндөр хурдны “Москва-Казань” төмөр зам, Европ-Баруун Хятадын тээврийн коридор, Тамань боомт, Челябинск мужид байгуулах тээвэр логистикийн төв багтаж байгаа юм.

“Москва-Казань” төсөлд 1,068 их наяд рублийн хөрөнгө оруулалтай шаардлагатай. Энэ магистраль нь ирээдүйд ”Москва-Бээжин” хэмээх 7 их наяд рублийн өртөгтэй төслийн нэг хэсэг болох магадлалтай. “Москва-Казань” төсөлд Хятадын хөрөнгө оруулагчид 250 тэрбум рублийг зээл, үүн дээр нэмж 52 тэрбум рублийг төслийн хэрэгжүүлэгч хамтарсан компанийн хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулахад бэлэн гэдгээ мэдэгдээд буй. 

Э.Од