Нөөцийн хэмжээгээрээ дэлхийд томоохон тооцогдох газрын ховор элементийн “Томтор” орд газарт өрөмдлөгийн ажил эхэлсэн тухай Якутын Геологи, эрдэс ашиглалтын улсын хорооноос мэдээлжээ. Ордын үндсэн талбай болох “Буранн” дээр геологи хайгуулын өрөмдлөгийн ажил эхэлсэн байна.
Геологи хайгуулын ажил 2015-2017 онд хийгдэж, 2018-2019 онд төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, олборлох үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх аж. Ордоос анхны 1 тонн хүдрийг олборлосноор 2019 оноос ОХУ нь газрын ховор элементийн импортоос татгалзах төлөвтэй. Томтор ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг 2014 оны 5 дугаар сард Оросын төрийн өмчит “Ростех” болон “ИСТ групп” дуудлага худалдаагаар авсан байдаг. Ордыг ашиглах үйл ажиллагаа төлөвлөсөн хугацаанаасаа түрүүлж явж байгаа ч тэр бүр мэдээллийг олон нийтэд тайлагнахгүй байгаа.
Газрын ховор элементийн Томтор орд нь 154 сая тонн нөөцтэй хэмээн үнэлэгддэг.
Э.Од