Дэлхийд хөнгөн цагаан үйлдвэрлэлээр 3 дугаарт ордог АНУ-ын “Alcoa Inc” үйл ажиллагаагаа хувааж, 2 тусдаа компани болох гэж байгаагаа мэдэгджээ. Энэхүү ажиллагааг 2016 оны 2 дугаар хагаст хийхээр төлөвлөсөн талаар компанийн мэдэгдэлд дурдсан байна.
“Alcoa-Upstream Company” хэмээн нэрлэхээр төлөвлөж буй эхний компани нь бокситын олборлолт, хөнгөн цагааны үйлдвэрлэл болоод эрчим хүчний үндсэн хувьцаануудаа хариуцах аж. Хоёр дахь компани “Value-Add Company” нь өндөр технологийн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ илүүтэй анхаарах гэнэ. Тус компанийг одоогийн “Alcoa Inc”-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Клаус Клайнфельд удирдах юм. Мөн тэрээр эхний үед “Alcoa-Upstream Company”-ийн ТУЗ-ийн даргаар ажиллана.
Компанийн мэдэгдлийн дараагаар даваа гаригт Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр “Alcoa Inc” компанийн хувьцаа 6,3%-иар өссөн байна.
Э.Од