Бразилийн уул уурхайн компани “Vale” нь Хятадын “China Merchants Energy Shipping” компанийн бүрэлдэхүүнд багтах “Hong Kong Ming Wah Shipping”-тай /HKMW/ 20 жилийн хугацаанд төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Бүтээгдэхүүн нийлүүлэх тов одоогоор тодорхойгүй байна. Гэрээнд заасны дагуу HKMW нь 20 жилийн хугацаанд жил тутам нийт 6 сая тонн төмрийн хүдрийг хэсэгчлэн авах аж. Мөн “Vale” компанид гэрээний хугацааг 5 жилээр сунгах эрх олгожээ.
Бразилийн уул уурхайн компанийн хувьд 2015 онд төмрийн хүдрийн олборлолтоо 340 сая тонноор нэмэгдүүлсэн бөгөөд 2017 он гэхэд 450 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм.
Э.Од