Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Рио Тинто” Bengalla уурхайн 40%-ийг худалдана

“Рио Тинто” компани Австрали дахь Bengalla уурхайн эзэмшлийн 40%-ийг худалдахаар болжээ. Нийт 606 сая ам.долларын тус наймааг “New Hope” компанитай хийж байгаа юм.

Өмнө нь 2013 оны 10 дугаар сард “Рио Тинто” компани  Clermont уурхайн 51,1%-ийг 1,02 тэрбум ам.доллараар Швейцарийн “Glencore” болон Японы “Sumitomo” корпорацийн хамтарсан компанид худалдаж байсан билээ.

2014 оны байдлаар Clermont уурхайгаас 12,15 сая тонн, Bengalla уурхайгаас 8,6 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус олборложээ.  
Э.Од